Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нэрэмжит ГУРВАН БУУНЫ ТЭМЦЭЭН

2023

06 сарын 11

Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, Азийн Буудлагын Академи (Монголын Гурван бууны болон Төмөр буудлагын холбоо), Ханан Ар буудлага, спорт, сургалтын төв хамтран Цэц буудлагын болон Гурван бууны буудлага спортын тэмцээнийг гар буу, карабин, винтов 3 төрлийн зэвсгээр 2023 оны 6 дугаар сарын 10, 11-нд зохион байгуулна.


Ивээн тэтгэгч:

Brother Merchants LLC

Altan Dolgio LLC

Double Leopards LLC

НЭГ. ТЭМЦЭЭНИЙ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Тэмцээний бүртгэл: Буудлага спортын тамирчин, тусгай албаны буудагчид оролцоно.

Тэмцээний бүртгэл дуусах хугацаа: 2023 оны 6 дугаар сарын 08

Тэмцээний төрөл: 2023.06.11-ний өдөр 3 бууны тэмцээнээр явагдана.

2023.06.11-ний өдөр: Гурван буу (3 Gun)

Ангилал:

  • Опен. Карбин, гар буу, винтов буу оптик хараатай. Карбин гар бууны аль нэг оптик хараатай бол Опен ангилалд орно. Винтов буу заавал оптик хараатай.

  • Стандарт. Карбин, гар буу оптик хараагүй, винтов буу оптик хараатай.

Мэдээлэл:

  • Дасгалын тоо: 5 дасгал. 4 дасгалыг 2 буугаар (карбин ба гар буу). 5 дахь дасгалыг 3 буугаар (карбин, гар буу, винтов буу) гүйцэтгэнэ.
    Сумны тоо: Гар буу 120, Карбин 60, Винтов буу 10

  • Багийн дүн гарах эсэх: Тийм
    (Баг: 4 тамирчнаас бүрдэнэ. Албаны буудагчид спорт хороо, клубын нэрээр оролцож болно)
    Эмэгтэй ангилал гарах эсэх: Тийм

  • Карбин буу 300 метр хүртэл, винтов буу 800 хүртэл метрт байрлах 30 см дугуй төмөр бай, 40х60 см цээжин байг зогсоо, суугаа, хэвтээ байдлаас тулгууртай тулгуургүйгээр хугацаагаар буудна. Төмөр бай 5 оноо. Оноогүй байнд торгуулийн 10 оноо өгнө. Авсан оноог хугацаанд хувааж оноог дүгнэнэ.

  • Гурван дасгалын нийлбэр дүнгээр байр эзлүүлнэ.


ХОЁР. ШАГНАЛ

Хувийн дүнгээр
1-р байр:
Батламж, медаль, ивээн тэтгэгч байгууллагын шагнал

2-р байр: Батламж, медаль, ивээн тэтгэгч байгууллагын шагнал

3-р байр: Батламж, медаль, ивээн тэтгэгч байгууллагын шагнал

Багийн дүнгээр
1, 2, 3 байр:
Батламж, гарын бэлэг

Халз буудлага:
1-р байр:
Батламж, медаль, ивээн тэтгэгч байгууллагын шагнал


ГУРАВ. ХУВААРЬ

  • Тэмцээний эхний өдөр (2023.06.10): Цэц буудлагын тэмцээн
    09:00 - 16:00 Ханан Ар буудлагын талбай

  • Тэмцээний хоёр дахь өдөр (2023.06.11): Гурван бууны буудлагын тэмцээн

    Тэмцээний нээлт 12:00

    09:00 - 17:30 Ханан Ар буудлагын талбай

    Тэмцээний хаалт, шагнал гардуулах ажиллагаа 18:00


ДӨРӨВ. ХОЛБОО БАРИХ

Тэмцээний зохион байгуулагчид:

  • Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл. Утас:

  • Монголын Гурван бууны болон Төмөр буудлагын холбоо. Захирал. П.ЭРДЭНЭБИЛЭГ.
    Утас: 99117696

Тэмцээний ерөнхий шүүгч:

  • М.БАЯРСАЙХАН. Утас: 94004774


ТАВ. СУМ, ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ

Ган зүрхэвчтэй, шатаагч болон гэрэлтэгч сум (цэрэг, цагдаагийн) ашиглахыг хориглоно. Тэмцээнд 300 win mag, 308 win, 30-06 калибераас дээш сум хэрэглүүлэхгүй.

Аливаа сум хэрэгслийг Шүүгч аюултай гэж үзвэл тэмцээнд ашиглахыг зөвшөөрөхгүй. Гар бууг суганд зүүхийг хориглоно. Иргэний болон спортын буудагч нар гар бууг зөвхөн ташаанд зүүнэ. Гар бууны гэр бүс нь өмдний 3-с доошгүй гогцоонд найдвартай бэхлэгдсэн байна. Гэрт хийсэн гар бууны гол төмрийн чиглэл буудагчийн хөлнөөс 1 м-с ихгүй байна. Буудагчид албаны болон спортын хувцас, чихэвч, нүдний шилтэй дасгал гүйцэтгэнэ.


ЗУРГАА. АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА

Тэмцээнийг явуулахад аюулгүй ажиллагааны журмыг чанд сахина.

Оролцогч тамирчид ба үзэгчдээс аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг биелүүлээгүй тохиолдолд тэмцээний талбайгаас гаргана.

  • Аливаа галт зэвсэгтэй үргэлж цэнэгтэй гэж болгоомжлон харьцана.

  • Галт зэвсэг буудлага үйлдэхээс бусад тохиолдолд үргэлж цэнэггүй байна.

  • Буудлага үйлдэхээс бусад үед гох дээр хуруу тавихгүй.

  • Зэвсгийн хошуу байнга аюулгүй зүгт, буудлагын үед бай руу чиглүүлнэ.

  • Буудлага үйлдэхдээ бай болон эргэн тойрноо байнга хянаж эрсдлээс

    сэргийлнэ.

Буудлагын талбайд байгаа бүх буудагч нарын гар буу бууны гэрт магазин угсраагүй, цэнэггүй байдалтай байна. Буудлагын талбайд байгаа хүн бүр хамгаалалтын нүдний шил, чихэвчийг байнга зүүнэ. Шүүгчийн зөвшөөрөлгүйгээр бууг гэрнээс гаргах, магазин угсрахыг хориглоно. Буутай харьцах бүх үйлдэл нь зөвхөн шүүгчийн командаар галын шугам дээр эсвэл "аюулгүйн бүс" дээр хийгдэнэ.

"Аюулгүйн бүс" гэдэг нь тухайн буудлагын талбайд аюулгүй зүгт хуурай дасгал хийх, бууг задалж угсрах, тослох, засвар үйлчилгээ хийх зэрэг буудахаас бусад үйлдэл хийхийг зөвшөөрсөн газрыг хэлнэ.

"АЮУЛГҮЙН БҮС"-д хориглох зүйл

  • Сум бүхий магазинд гар хүрэх, сум болон түүнтэй ижил төстэй загварын сум хэрэгслийг гарт барих, буунд сумтай магазин угсрахыг хориглоно.

  • Буудагч галын шугамнаас бусад газарт бууг санамсаргүй унагаасан тохиолдолд тэмцээнээс хасагдах арга хэмжээ авагдахгүй ба бууг газраас өөрөө авахыг хориглоно. Талбайн шүүгч унасан бууг газраас авахдаа оролцогч болон үзэгчдийг холдуулж, бууны амыг аюулгүй зүгт харуулан авна.

  • Магазиныг буудлагын талбайн аль ч хэсэгт сумлаж болно.


ДОЛОО. БУУДЛАГЫН ТАЛБАЙ, БУСАД ЗҮЙЛ

Тэмцээнийг "Ханан Ар" буудлага, спорт, сургалтын төвийн буудлагын талбайд зохион байгуулна. Буудлагын талбайн байршил: Хан-Уул дүүрэг, 14-р хороо, Ханангийн ар, Ар хөндлөн.

Тэмцээнд оролцогч нь зарлагдсан хугацаанд багтан бүртгүүлнэ. Бүртгэлд орсон буудагч нарыг бүлэг болгон хуваана.

Дасгал гүйцэтгэх буудагч нь зөвхөн талбайн шүүгчийн командаар бууг гаргаж цэнэглэнэ.
Тэмцээний төрөл бүрд эхний 3 буудагчийг шалгаруулна.
Дасгалыг гүйцэтгэх буудагч нь галын шугам дээр талбайн шүүгчийн "бууг цэнэглэж бэлдэнэ үү" командаар бууг гэр савнаас гарган цэнэглээддасгалын заагдсан нөхцлөөр бэлэн байдалд орно.

Дараагийн "бэлэн үү" командын хариуд буудагч "Бэлэн" гэж хэлэх эсвэл толгой дохих, чимээгүй байдлаар дасгалыг гүйцэтгэхэд бэлэн гэдгийг илтгэнэ.
Шүүгч "АНХААР" команд өгч 1-4 секундын дараа дуут дохио дугарснаар дасгалыг эхлэх хугацаа явж, сүүлчийн буудалтаар хугацаа зогсоно. Дасгал гүйцэтгэсний дараа шүүгчийн "Хэрэв буудаж дууссан бол бууг шалгаж аюулгүй болгоод харуулна уу" командаар цэнэггүй болгосон бууг шүүгчид харуулан дараагийн "Хяналтын буудлага, БУУ ГЭРТ" командаар буудагч нь аюулгүй байдлыг сахин аюулгүй болгосон бууг гэр саванд хийнэ. Шүүгчийн "байг шалга" командаар бай руу явна.

Шүүгч нар байг шалгаж алдаа оноог тэмдэглэнэ.
Буудагч өөрийн оноо үнэн зөв бөглөгдсөн эсэхийг нятлаад гарын үсгээр баталгаажуулна.

Үр дүнг тооцохдоо тухайн дасгалд авсан оноог гүйцэтгэсэн хугацаанд хуваана.

Тэмцээнээс дараах шалтгаанаар хасна

  • Дасгалыг гүйцэтгэх явцад буудлагын аюулгүйн өнцөг эвдсэн;

  • Дасгалыг гүйцэтгэх шилжилт хөдөлгөөний үед гох дээр хуруу тавьсан;

  • Дасгал гүйцэтгэх үед зүй бус үг хэллэг хэрэглэсэн буюу спортын бус байдлаар биеэ авч явсан;

  • Галын шугамнаас гадна зэвсэгт магазиныг угсарсан.

Хураамж: 0.00
Ангилал:
undefined undefined
undefined undefined

Уучлаарай, тэмцээний бүртгэл хаагдсан байна.