Нууцлалын бодлого

1. Энэхүү Нууцлалын бодлогын зорилго нь asianshooting.academy веб хуудасны үйл ажиллагаанд Тэмцээн, Танилцах сургалт, Гишүүн хуудас дахь Хэрэглэгчийн мэдээллийг ашиглах, нууцлалыг хадгалахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

2. Нууцлалын бодлого нь веб хуудасны Үйлчилгээний нөхцөлийн салшгүй хэсэг бөгөөд Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хадгалах баталгаа болно.

3. Хэрэглэгчийн Тэмцээн, Танилцах сургалт, Гишүүн хуудас дахь бүртгэл, хүсэлтэд бөглөсөн овог, нэр, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, бусад мэдээлэл веб хуудаст хадгалагдана.

4. Хэрэглэгчийн веб хуудаст хадгалагдсан мэдээллийн нууцлалыг “Азийн Буудлагын Академи” ГҮТББ хариуцна.

5. “Азийн Буудлагын Академи” ГҮТББ нь Тэмцээн, Танилцах сургалт, Гишүүн хуудас дахь хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн тэмцээний бүртгэл, танилцах сургалт, гишүүний хүсэлт авах, баталгаажуулах, үйлчилгээ үзүүлэх зорилгоор ашиглах бөгөөд бусад зорилгоор ашиглахгүй, гуравдагч этгээдэд задруулахгүй, дамжуулахгүй байх үүрэг хүлээнэ.

6. Хэрэглэгч веб хуудаст хадгалагдсан өөрийн мэдээллийг устгахыг хүсвэл +97672130808 утсаар хандан устгуулах боломжтой.

7. Энэхүү Нууцлалын бодлого нь өөрчлөгдөх боломжтой ба хэрэв өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд тухай бүр asianshooting.academy веб хуудаст нээлттэй байршуулах бөгөөд Хэрэглэгч танилцах үүрэг хүлээнэ.

8. Хэрэглэгчийн бүртгүүлэх, хүсэлт илгээх үед хүчинтэй байсан “Нууцлалын бодлого” бүртгэл, хүсэлт хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнө “Нууцлалын бодлого”-г үйлчилгээ авч дуусах хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.

--о0о--