Бидний тухай

″Ханан Ар″ Буудлага Спорт, Сургалтын Төв нь 2021 онд байгуулагдаж Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 14-р хорооны Ханангийн Ар гэх газарт өөрийн эзэмшлийн 4 га газар бүхий буудлагын талбай (shooting range)-д үйл ажиллагаагаа явуулдаг.
Буудлагын спортын холбоо, клубүүдийг спортын дэд бүтцээр дэмжин ажиллаж, Азийн Буудлагын Академитай хамтран дотоодын болон олон улсын сургалт, бэлтгэл, тэмцээн зохион байгуулдаг. Үйл ажиллагаа нь дотроо гишүүнчлэлтэй клуб, нээлттэй сургалт хэлбэрээр явагддаг. Нээлттэй сургалт нь бүх нийтийн спорт, эрүүл мэндийг дэмжих зорилготой.

Хөдөлгөөнт буудлага

Хөдөлгөөнт буудлагын спортын төрлүүд нь тамирчин хөдөлгөөн дунд, босоо, суугаа гэх мэт олон төрлийн байрлалаас хөдөлгөөнгүй, хөдөлгөөнт байг богино хугацаанд оновчтой буудах хурд ба цэцийн төлөө өрсөлддөг спорт юм.


Монголын Гурван бууны болон Төмөр буудлагын холбоо (MONGOLIAN 3 GUN & STEEL CHALLENGE SHOOTING ASSOCIATION) нь Гурван Бууны (3 Gun), Төмөр Буудлагын (Steel challenge) гэсэн 2 хөдөлгөөнт буудлагын төрлийг нэгтгэсэн холбоо.

Цэц буудлага

Цэц буудлага нь хөдөлгөөнт буудлагын төрлүүдээс ялгаатай нь винтов буугаар дунд болон холын зайд хэвтэйгээр болон ширээн дээрээс цэц, өндөр онооны төлөө өрсөлддөг буудлагын спортын төрөл юм.


Монголын Ф Ангилал Буудлагын Холбоо, Монголын Бенчрест Буудлагын Холбоо нь цэц буудлагын төрлүүд болох F class болон Benchrest буудлагын спортуудыг Монгол Улсад танилцуулах, хөгжүүлэх зорилгоор 2018 оноос олон улсын холбоонд элсэн орж, үйл ажиллагаагаа Азийн Буудлагын Академийн хүрээнд нэгдэн явуулж байна. Улмаар тив дэлхийн аваргын тэмцээнүүдийг зохион байгуулах дэд бүтцийг бий болгохоор ажиллаж байна.

Ханан Ар буудлагын рэнж тайлбар

″Ханан Ар″ Буудлага Спорт, Сургалтын Төв нь 2021 онд байгуулагдаж Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 14-р хорооны Ханангийн Ар гэх газарт өөрийн эзэмшлийн 4 га газар бүхий буудлагын талбай (shooting range)-д үйл ажиллагаагаа явуулдаг. Одоогоор нийт 3 том, 3 жижиг хэмжээний талбайд сургалт, бэлтгэл, тэмцээнээ зохион байгуулж байгаа.

Газрын зураг