2 GUN 2024 Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн
Өдөр: 2024.09.14
Цаг: 10:00 - 17:00
Хураамж: ₮60,000
Нийт сум: 150ш (Гар буу 80ш, Карбин 70ш)
ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ: Буудлагын спортын тамирчид, тусгай албаны буудагчид оролцоно.
ТЭМЦЭЭНИЙ ХУРААМЖ: 60,000 төгрөг (*Төлбөр баталгаажсан тохиолдолд и-мэйл очихыг анхаарна уу.)
ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ДУУСАХ ХУГАЦАА: 2024.09.13 12:00
ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛ: Гар буу & Карбин
Гар буу - Зөвшөөрөгдөх хамгийн бага калибр 9мм. Компенсатор байж болохгүй. Оптик болон электрон хараа байж болохгүй.
Карбин - Зөвшөөрөгдөх хамгийн бага калибр .223. Компенсатор байж болно. (Диаметер нь 2,5см, урт нь 7,5см-с бага байна.) Оптик болон электрон хараа байж болохгүй. Зэвсгийн хөл байж болохгүй.
Гар буу - Зөвшөөрөгдөх хамгийн бага калибр 9мм. Компенсатор байж болно. Оптик болон электрон хараа байж болно.
Карбин - Зөвшөөрөгдөх хамгийн бага калибр .223. Компенсатор байж болно. Оптик болон электрон хараа байж болно. Зэвсгийн хөл байж болно.
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ:
Аливаа галт зэвсэгтэй үргэлж цэнэгтэй гэж болгоомжлон харьцана.
Галт зэвсэг буудлага үйлдэхээс бусад тохиолдолд үргэлж цэнэггүй байна.
Буудлага үйлдэхээс бусад үед гох дээр хуруу тавихгүй.
Зэвсгийн хошуу байнга аюулгүй зүгт, буудлагын үед бай руу чиглүүлнэ.
Буудлага үйлдэхдээ бай болон эргэн тойрноо байнга хянаж эрсдэлээс сэргийлнэ.
Уучлаарай, тэмцээний бүртгэл хаагдсан байна.