Steel Challenge Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн 2024 нь албан ёсны 8 стэйжний загвараар явагдах бөгөөд 4 төрлийн ангилалаар зохион байгуулагдана. Тэмцээнд хүчинтэй үнэмлэхтэй буудлагын холбоодын тамирчид болон Албадын тамирчид оролцох боломжтой.
Эмэгтэй ангилал нээгдвэл дүн гарна.
Багийн дүн мөн гарна.
Steel Challenge-д нэг тамирчин 2 төрөлд орж болно.
Төрөл тус бүрдээ хураамж төлнө.
Хураамж: хувиараа ₮60,000, багаараа нийлээд ₮100,000.
Стейж болгон 5 төмөр байнаас бүрдэнэ. 4 энгийн бай ба 5 дахь нь стоп бай. Стоп байг буудахаас өмнө бусад 4 байг буудна. Бай бүрийг нэг онох ёстой. Буудалтын тоог хязгаарлахгүй. Тамирчин нэг стейж дээр дараалан 5 стринг (оролдлого) хийнэ. Хамгийн муу буюу их хугацаатай нэг стрингийг хасаж үлдсэн 4 стрингийн хугацааг бүртгэнэ. Тамирчны 8 стейжийн нийт хугацаа тэмцээний оноо болно.
Нэг стрингийн дээд хугацаа 30 секунд. Шүүгч 30 секундээс илүү гарвал зогсоож болох ба дараах стрингээ гүйцэтгэнэ. Тамирчин мөн 4 стринг хангалттай гэж үзвэл 5 дэх стрингийг буудахгүй байж болно. Стринг илтэд 30 секундээс илүү гарсан бол тухайн стрингийг зогсоож болно.
Онож буудаагүй бай бүрийг Miss гэж бүртгэнэ. Энгийн 4 байг оноогүй бол тухайн стрингийн хугацаан дээр оноогүй бай болгоны тоогоор тус бүр 3 секунд нэмнэ.
Стоп байг оноогүй бол 30 секунд нэмнэ.
Үйлдлийн алдаа бүрд 3 секундийн торгууль өгнө.
Урьдчилж хөдөлгөөн хийх. Тамирчин дохионоос өмнө давуу тал үүсгэх хөдөлгөөн хийвэл 3 секунд үйлдлийн алдааны торгууль авна. Шүүгч зогсоох боломжтой бол зогсоож зөв зогсолт, байрлалд оруулан дахин эхлүүлнэ. Хэрэв буудагч дохионоос өмнө буудлага хийвэл нэн дариу зогсоон дахин эхлүүлнэ.
Foot Faults – Хөл гадна гишгэх. Хэрэв тамирчин буудалтын үед хөл хайрцгаас гадна гишгэсэн бол буудалт болгон дээр 3 секундийн торгууль өгнө. Хайрцгийн хүрээн дээр гишгэх алдаанд тооцохгүй. Гадна талд газар хүрвэл алдаанд тооцно.
Гаднаас буудлага хийж буй тамирчинд дэмжлэг өгөх. Түвшин 2 түүнээс тэмцээнд гаднаас тусламж өгвөл тамирчинд 3 секунд, тусламж өгсөн хүн тамирчин бол мөн 3 секунд нэмнэ.